modplay
Montessori Суралцах Шат
Montessori Суралцах Шат
⭐⭐⭐⭐⭐ 4.9 (25 үнэлгээ)
Couldn't load pickup availability
Modplay Montessori Learning Tower — 3-in-1
Хүүхэд өдөр тутмын амьдралаасаа хамгийн ихийг сурдаг. Гал тогоо, угаалтуур, ажлын ширээний өндөр нь том хүнд зориулагдсан байдаг тул хүүхэд эдгээр орон зайд бие даан оролцох боломжгүй байдаг. Modplay Learning Tower энэ өндрийн зөрүүг аюулгүйгээр нөхөж, хүүхдэд гурван өөр хэрэглээгээр (шат, ширээ-сандал, самбар) өдөр тутмын амьдралд идэвхтэй оролцох боломж олгодог.
Яагаад хүүхдэд тохиромжтой вэ?
- Гал тогоо, угаалтуур, ажлын ширээний өндөрт аюулгүй хүрэх боломж олгоно
- Хоол хийх, гараа угаах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд бие даан оролцоно
- Ширээ-сандал болгон хувиргаж зурах, унших, тоглох орчин болно
- Самбар хэсэг нь бичих, зурах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
- Нэг бүтээгдэхүүн гурван хэрэглээтэй тул гэрийн зай хэмнэнэ
Montessori зарчим
"Надад өөрөө хийж үзэх боломж өг."
Хүүхдэд "Битгий хүр, чи бага байна" гэж хэлэхийн оронд, том хүнтэй ижил түвшинд зогсож, жинхэнэ амьдралд оролцох боломжийг өг. Ингэснээр хүүхэд бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, асуудал шийдвэрлэх чадвараа өдөр тутам байгалиар нь хөгжүүлдэг.
Аюулгүй байдал
Хар тугалга, хүнд металл, фталат зэрэг хорт бодис илрээгүй. Бат бөх байгалийн модон хийц, тогтвортой найдвартай бүтэц, 4 талын хамгаалалттай, дугуйруулсан ирмэгтэй аюулгүй дизайн.
Бүтээгдэхүүний хэмжээ
- Хэмжээ: 90 × 38 × 40 см
- Даац: 50 кг хүртэл
Материал
- Байгалийн модон хийц
- 3 үйлдэлтэй хувиргах систем (Learning Tower • Ширээ-сандал • Самбар)
Хэнд тохиромжтой вэ?
1.5–6 насны хүүхдэд тохиромжтой.
Өдөр тутмын амьдралыг сурах боломж болгоорой
Хүүхдээ өндрийн хязгаараас чөлөөл. Оролцоог нь идэвхжүүл.
